2025.06.26
А.Ариунзаяа: Засгийн газар хоёрхон эмэгтэй сайдтай болсноороо жендерийн эрх тэгш байдлын үзүүлэлтээр 183 орноос 160-д орж том ухралт хийсэн
УИХ-ын чуулганы /2025.06.26/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд УИХ-ын гишүүн А.Аринузаяа үг хэлж, асуулт асуулаа.
Үүнийг хуулийн хулгай гэж хэлэх нь ч хаашаа юм. Ажлын хэсгийн өнгөрсөн хэлэлцүүлгийн үед байнгын хорооны дэмжээгүй саналыг босгох буюу энэ жендерийн мэдрэмжтэй хууль санаачлагчид өргөн барьсан төсөл дээр жендерийн үнэлгээ хийх гэсэн саналыг оруулж ирсэн. Жендерийн эрх гэдэг өөрөө хүний эрх мөн. Энэ саналыг босгох боломж өнгөрсөн чуулганд байсан. Найруулгаар засъя аа гээд ажлын хэсэг, байнгын хороо руугаа эргүүлэн татсан. Гэтэл ямар ч санал өгөх, засах боломжгүйгээр жендерийн үнэлгээний хэсгийг бүүр хасаад оруулаад ирчихсэн байна аа. Ямар ч арга алга. Яагаад жендерийн гэдэг үгийг ад үзээд байгаа юм бэ? Би ердөөсөө ойлгохгүй байна. Олон улсын парламентын хуралд та оролцож байсан шиг л санаж байна. Олон улсын парламентын төлөөлөл өчигдөр, уржигдар манай Монгол Улсад хурал зохион байгуулсан. Олон улсын парламентчдын холбооноос манай УИХ-д жендерийн үнэлгээ хийсэн. Жендерийн энэ үнэлгээ, оролцоогоор бүхий л дэлхийн улс орнуудад энэ зөвлөмж зөвлөгөөг өгдөг, үнэлдэг. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах гэсэн асуудлууд бий. Жендерийн үндэсний хороо нь 2018 оноос хойш олон жил үйл ажиллагаа явуулж буй байгууллага. Энэ хууль тогтоомжид жендерийн нөлөөллийн үнэлгээ хийх талаар ажил хийж гүйцэтгэсэн. Энэ бүхнийг үгүйсгээд ямар ч өөрчлөх боломжгүйгээр хуулийг оруулаад ирэх юм. Яах вэ? Үнэхээр бухимдаж байна аа.
ЗГ-ын түвшинд ч гэсэн энэ жендерийн тухай хууль ухралт хийж хоёрхон эмэгтэй сайдтай болсон. Энэ үзүүлэлтээрээ 183 улс орноос бараг 150-160 луу орсон. ЗГ-ын бүтэц хийгдсэн байна лээ. Бүх яамдын бүтэц цомхотгосон газар хэлтсийн дарга нараа сонгохдоо УИХ-ын гишүүд сайд нар минь ээ, жендерийн тухай хуулиа нэг хараарай! Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа мөрддөггүй байгаа асуудлыг яах вэ? Жендерийн гэсэн үгийг яагаад хасчхав? Х.Баасанжаргал гишүүнээ, газрын зураг дээр чинь байгаа биз дээ? Бүх улс орны парламентад энэ үнэлгээг хийсэн. Жендерийн гэсэн энэ үнэлгээг оруулах боломжтой юу боломжгүй юу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн О.Номинчимэг хариуллаа.

Сэтгүүлч