2025.06.19

О.Алтангэрэл: Хуулийн харьцуулсан судалгаа маш чухал байдаг. Бусад орнууд тухайн харилцааг яаж зохицуулж байгааг судлах нь чухал

УИХ-ын 2025.06.19ний өдрийн нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн байр суурь илэрхийллээ.

Хуулийн харьцуулсан судалгаа их чухал байдаг. Бусад улс орнууд тухайн харилцааг ямар эрх зүйн актаар, хэрхэн зохицуулдаг юм байна гэх асуудал чухал байдаг. Хууль зүй дотоод хэргийн яамнаас тендер зарлаад 5 дугаар сард НҮБ-ын үндсэн 5 хэл дээр дэлхийн улс орнуудын хуулийг харьцуулсан судалгаа хийх хиймэл оюуны платформын тендер зарлагдсан. Үүнд "Чимэгэ систем" компани шалгараад ажилдаа орсон. 11 дүгээр сараас УИХ-ын гишүүний утсан дээр хиймэл оюунаар тухайн гишүүний санаачилсан хууль болон сонирхож байгаа асуудлаар дэлхийн улс орны туршлага, харьцуулсан судалгаа хийдэг платформ нэвтэрч байгаа шүү.