УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2017.01.05
Хуулийн төслийг буцаав
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
2017 оны 1 сарын 5 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Г.Занданшатар, Л.Болд, Я.Содбаатар, С.Чинзориг, О.Содбилэг, О.Баасанхүү, Н.Оюундарь, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэллээ.
Үүний дараа хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа горимын санал гаргаж гишүүдээс санал хураахад 49 гишүүний 25 буюу 51 хувь нь татгалзаж хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаалаа.