УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.05.12

С.Чинзориг: Энэ хуулиар прокурорын мөрдөн байцаах албыг бий болгосон уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Тодруулах зүйл байна. Нэгд энэ хуулиар чинь зорчих эрхийг түр хугацаагаар таслан сэргийлэх заалт орж ирж байна. Тэгэхээр Монгол улс газар нутаг томтой оронд зорчих эрхийг хязгаарлах боломж бий юу? Нөгөөтэйгүүр хяналтын төхөөрөмж нь бэлэн байгаа юмуу? Хоёрт: Өмнөх парламентад яригддаг байсан прокурорын мөрдөн байцаах албыг бий болгох уу?

Ажлын хэсэг ХЗДХЯ-ны сайд Б.Энхбаяр: Гишүүний асуултад хариулая. Зорчих эрхийг хязгаарлах өчигдөр батлагдсан. Хуулиар 2019 оны 1 сарын 1 нээс хэрэгжинэ. Тодорхой хугацаагаар бэлтгэл хангах, дэд бүтцийг ханганх, цахим гавтай холбоотой техниз технологийн асуудал байгаа. Энэ хуулийг яаж хэрэгжүүлэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар зохицуулагдахаар хууль санаачлагч оруулж ирсэн байгаа.

Мөрдөн байцаах албаны хувьд хуульд туслагдаагүй байгаа, 2015 онд батлагдсан тусгагдсан нь тодорхой алба болж дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа. Энэ нь үндсэн хуультай харшлах зөрчилтэй байгаа.