Оюутнууд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй дүү нартаа дэмжлэг үзүүлэх санаачилга гаргалаа
2025.03.19

Оюутнууд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй дүү нартаа дэмжлэг үзүүлэх санаачилга гаргалаа

УИХ-ын гишүүн С.Зулпхар, Х.Жангабыл нар Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бодлого бодох оюутнуудад ном гардууллаа.

МУИС, ШУТИС-ын оюутнууд болох Н.Адилбек, Х.Аллабек, А.Ербота нар ЭЕШ-ын математикийн хичээлээс 800 оноо, Д.Нурсултан 750 оноо тус тус авч байжээ.

ЕБС-ийн сурагчид ах нарын бодсон бодлогын аргачлал, хариуг ашиглан ЭЕШ-ын математикийн шалгалтад амжилттай бэлдэх боломжтой болно. Баян-Өлгий аймгийн Оюутны холбооны тэргүүн Е.Арафат тэргүүтэй оюутнууд өөрсдийн санал санаачилгаар энэхүү үйл ажиллагааг идэвхийлэн зохион байгуулж байна.