2022.11.25
Н.Наранбаатар: Аймгийн төвүүдийн дэд бүтэцгүй газруудад газар өмчлүүлэх асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Газар өмчлөлийн тухай хууль бол хүмүүсийг өмчтэй болгохоор хийсэн чухал зүйл. Мэдээж алдаа оноо бий. Аймгийн төвүүдэд дэд бүтэц байдаг бусад газар нь дэд бүтэц байхгүй. Гэтэл шинэ хуульд дэд бүтэцтэй газар газар өмчлүүлнэ гэсэн байна. Гэтэл аймгийн төвөөс 10-20 кмын цаана газар аваад дэд бүтцээ шийдүүлэхээр хүлээж буй хүмүүс байна. Бас аймгийн төвийн ойролцоо газар аваад ашигладаггүй хүмүүс байна. Үүнийг хэрхэн зохицуулахаар шинэ хуульд заалт орсон бэ?
Түүний асуултад Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn