2018.04.26

М.Билэгт: Ашигт малтмалын хуулин дээрээ анхаарах цаг болсон

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

 Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Анх 1998-2002 онд боловсруулагдаад батлагдсан. Авсан газар дээрээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж олгосон. Зөвхөн МУ-ын иргэнд өмчлүүлэхээр заасан. Харин газрын доорх баялаг нь хэвээрээ байгаа. Харин ашигт малтмалын хуулин дээрээ анхаарах хэрэгтэй.Уул уурхайтай холбоотой асуудал иргэдийн бухимдлыг их хөдөлгөж байгаа. Замбараагүй олгогдсон лицензийн асуудал гээд цэгцлэх зүйл их бий. Малчдын бэлчээр хумигдаж байна.