2018.04.20

С.Бямбацогт: Асуудлыг томоор нь харж, цогц бодлого гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/  хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Хуулийг яаж үр дүнтэй болгох вэ? Шийдлээ ярих хэрэгтэй. Гэр хороололд 214 мянган өрх амьдарч байна. 96 мянган иргэн газраа өмчилж авах гээд хүлээж байна. Орон сууцанд орох хүмүүс их байна. Баригдсан орон сууцууд байна. Асуудлыг цогцоор нь томоор харж орж ирээч. 214 мянган өрхийг орон сууцтай болгоё гэвэл 1000 га газар үндсэндээ хэрэгтэй. Цаана нь 100 мянган га газар сулрах нээ. Борлогдоогүй байгаа 30-40 мянган орон сууцаа эзэнтэй болгох асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй. Хөрөнгө гаргаж байгаа хариуцсан яам асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй гэсэн саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариуллаа.

Газрын тухай цогц хуулийг өргөн барихад С.Бямбацогт гишүүний ярьсан суудлыг оруулна. Газар чөлөөлөх асуудал хийгдэж байгаа. Энэ хуулийг хэрэгжих явцад ямар нэгэн ялгаварлан гадуурхал явагдаагүй. 2003 онд хууль батлагдсан. Үүнээс хойш хууль хэрэгжээд явж байна. Өрхийн 62 хувь, иргэний 18 хувь газраа өмчилж авсан.