Б.Бат-Эрдэнэ: Газрын үнэлгээ ямар төвшинд байна вэ?
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хөдөө орон нутагт, газар тариалангийн зориулалтаар газар өмчлөх иргэдэд хүндрэл их байна. Ямар үнэ ханш байна вэ? Иргэд газар өмчилж авахад суурь үнийн ойлгомжгүй асуудал байна уу? Тусгай хамгаалалтын газарт сумын төвийн иргэдийн газар орчихсон байдаг. Үүнийг шийдээд явбал асуудал шийдэгдэнэ. Уул уурхайтай холбоотой асуудлыг цэгцлэх цаг болсон. Ялангуяа байгаль цаг уурын тогтворгүй уур амьсгалтай оронд байгалийн тэнцвэртэй байдал чухал. Алтны компаниуд гол усны голдрил руу орчихсон. Манай байгаль цаг уурын тэнцвэр алдагдаж байгаа зүйл их байна. Засгийн газар анхаарах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27
УИХ-ын нэгдсэн хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан