2018.04.20

Б.Бат-Эрдэнэ: Иргэд газар өмчлөлд яагаад идэвхгүй хандаж байна?

УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/  хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хуулийн хугацааг сунгах ёстой. Хугацааг сунгахгүй бол иргэд 0,7 га газраа бараг 10 саяар авах хүнд нөхцөлд орно. Иргэдэд газар нийслэлийн боломжтой газрын 82 хувийг өмчилж авсан байна. Цахимаар олгосон газруудад яг ашиглаж болох газар ховор байсан. Нийслэлд газар өмчлөл бололцоотой явж байна. Яагаад иргэд газар өмчлөлд идэвхгүй хандаж байна? Дүгнэлт хийсэн судалгаа байна уу? Нийслэлийг тойрсон ногоон бүсэд хууль бус маш их газар олголт олгосон. Үүнийг яаж шийдэх вэ?

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариуллаа.

Газар өмчлөл нийслэлд өндөр байгаа. Үүнтэй холбоотой асуудал байгаа. Бүс болгон дээр үнэлгээний асуудал яригдаж байна. Үнэлгээ тодорхой болчихвол газар эдийн засгийн эргэлтэд орно.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү:

Нийслэл болон хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд хашааны газраа өмчлөөд авсан. Хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн газар байхгүй учраас иргэд газарт  өмчлөлд идэвхгүй хандаж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэн: Иргэдэд газар эзэмших, ашиглах, өмчлөх талаар сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Иргэдэд цахимаар олгогдсон газраа ашиглахад нь зориулж дэд бүтэцийн ямар ажил хийгдэх вэ?