2018.04.20

М.Билэгт: Энэ хуулиар хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэх зохицуулалт хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/  хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн М.Билэгт:

Энэ хууль сайн хууль, иргэдэд өгөөжтэй. Ямар зөрчил гараад байна вэ? гэхээр төвлөрсөн газар л газар олдохгүй байгаа. Засаж залруулах зүйл бий. Нийт өрхийн 62.5 нь өрхийн газартай гэж байна. Нийт 800 гаруй мянган өрхийн хэд нь байшин орон сууцанд байдаг юм бэ? Газрыг эдийн засгийн эргэлтэд орох үнэлгээ дутуу байна. Энэ хуулиар хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэх зохицуулалт хэрэгтэй байна. Тэгвэл иргэд газраас өмчилж авна. Малчин өрхийн хотонд очоод кадастрын зураг хийгээд, та барьцаанд өвөлжөөгөө тавьж болно гэсэн асуудал гарсан. Үүнд тодорхой хариулт өгөөч. Газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хүнд суртал гаргаж байна гэж ярьж байна. Яг үнэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчид нийтдээ иргэддээ үйлчлэх ёстой. Үүнийг төр бодлогоор зохицуулах хэрэгтэй.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү: 

Одоогийн хуулиар малчид өвөлжөө, хаваржааг эзэмших эрхтэй байгаа. Геодезийн эрх авсан нэг компани мөнгө олох зорилгоор ийм асуудал гаргасан.

Малчид Засаг даргаас шийдвэр авч байж газраа барьцаанд тавьж болно.

Монгол улс 870 мянган өрхтэй. Үүний 400 мянган өрх өрхийн хэрэгцээндээ газраа авсан. Нийслэл хотод орон сууцны 147 мянган өрх байгаа.Үлдсэн 173 мянган өрх нь хөдөө орон нутагт байна.

Мөн М.Билэгт гишүүн Хуулийн төслийг хугацаагүй болгох  санал гаргана гэдгээ хэллээ

УИХ-ын гишүүн М.Билэгт:Хуулийн төслийг хугацаагүй болгох санал гаргана гэдгээ хэллээ.