Ё.Баатарбилэг: Миний Монголын газар шорооноос иргэдээ гуйсан ч бүү өг гэдэг бодлого яваад байна
УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/ хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүг Ё.Баатарбилэг
Энэ ажил хэрэгжээд 15 жил болж байхад 20 орчим хувийн хэрэгжилттэй байна. Энэ бол маш чамлалттай тоо. Энэ төслийг харахаар нилээд аж ахуйн шинжтэй бэрхшээл тооцчихсон байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай зүйл оруулж ирмээр байна.
Ер нь Манай улсад өрхийн хэрэгцээнд өмчлөх боломжтой хэдэн га газар байгаа юм бэ? Өмчлөх боломжтой, суурьшлын бүс болгох боломжтой газар нь интернетэд тодорхой байна уу? Иргэн Дорж өрхийн зориулалттай газар өмчилье гэхэд түүнийгээ интернетээр хараад, өргөдлөө өгөөд, өмчлөх боломж байгаа юу?
Тэгэхээр Монголын төр газраа иргэнд өмчлүүлэхийг дэмжих бодлого барьж байна уу? Эсрэгээрээ юу гэдэг бодлого нь тодорхойгүй байна шүү дээ
Галдан бошигт “Миний Монголын газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлсэн харин одоо бол “Миний Монголын газар шорооноос иргэдээ гуйсан ч бүү өг гэдэг бодлого” яваад байгаа юм биш үү?
Тэгэхээр газрыг эдийн засгийн эргэлтэд орулахад ямар бодлого яваж байгаа нь ийм тодорхой бус байхад 10 жил, 20 жил сунгаад ч нэмэр алга.
Үүнийгээ арай өөр маягаар энэ асуудлыг оруулж ирж болоогүй юмуу?