2018.04.20

Д.Тэрбишдагва: Хууль зөрчсөн олон асуудлыг яах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/  хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Хууль хэрэгжихэд хүндрэлтэй нөхцөл байгаа. Дорнод аймагт иргэдийн 75 хувь нь газраа өмчилсөн байхад Хөвсгөл аймагт 10 хүрэхгүй хувь байх жишээтэй. Насанд хүрээгүй 55600 хүүхдэд хууль зөрчиж газар өмчлүүлсэн байна. Хэн ийм зөрчил гаргав. Энэ асуудлыг яаж талсан зогоох вэ?  Газар тариалангийн бүс нутаг дээр ямар бодлог баримтлах вэ? Зохицуулалт юу байна. Төлөвлөгөөгүй газар өмчлүүлснээс болоод, их бүтээн байгуулалтын үед иргэд газраа хязгааргүй үнэлээд  ажил явахгүй зогсож байна. Малчид тариаланчдын асуудал их гарч байна. Малчид газаргүй болж байна. Зайсангийн амын газрыг аялал жуулчлалын зориулалтаар өгнө гэсэн. Иргэд аялал жуулчлалын зориулалтаар аваад хаус бариад амьдарч байна. Хууль хэрэгжихгүй байна. Энэ зөрчлүүдийг яах вэ?

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү

Газрыг төлөвлөлтийн дагуу газар өмчилдөг болгох бодлого барьж байна.Насанд хүрээгүй хүүхдийн хувьд өмчилсөн газрынхаа асуудлыг эцэг нь захиран зарцуулаад 18 хүртсэнийхээ дараа газар авах боломжгүй болгож байгаа юм. Газар тариалангийн газрын талаар хуулинд зохицуулалт орсон. Нэгдсэн бүртгэлтэй болохын төлөө ажиллаж байна.