2018.04.20
Л.Болд: Иргэдээ ялгаварлан гадуурхаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/ хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Энэ жил 15 дахь жилдээ иргэнд газар өмчлүүлж байна. Одоо 10 жилээр сунгаж байна. Гэхдээ иргэдийн нэг хэсэг газартай, нэг хэсэг нь газаргүй хүмүүс байна. Иргэдийн 18 хувь нь газраа авсан гэхээр жилд нэг хувь нь газраа авч байна. Дахиад 10 жилээр сунгагдахаар 10 хувь нэмэгдэх юм байна. Таван жилийн өмнө МУ-ын иргэн бүрт газар өмчлөх хууль орж ирсэн. Гурван парламент дамжаад байгаад байна. Энэ хуулийг эсэргүүцдэг гол зүйл иргэн бүр газраа авах боломж бүрдэх юм. Яагаад иргэдийн 80 гаруй хувийн эрх зөрчигдөөд байна вэ? Иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуулийг дэмжих хэрэгтэй. Бидний хууль дэмжигдвэл энэ хууль байх шаардлагагүй. Газраа өмчлөхийг хүсэхгүй иргэн нэг ч байхгүй. Харин төр иргэдэд боломж олгож, нөхцөл бүрдүүлсэн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариуллаа.
Өрхийн 62 хувь, иргэний 18 хувь газраа өмчилж авсан... авсан. Газар өмчилж авах асуудал сайн дурын хэрэг.Хуулийн хэрээнд хүсэлт гаргасан иргэдэд газар олгогдоод явж байна. Цогц хууль орж ирнэ. Таны өргөн барьсан хууль хамтдаа хэлэлцэгдээд явна.