2019.05.16

Ж.Ганбаатар: Монголбанк 2020 онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

"2020 онд Монголбанк мөнгөний бодлого дээр ямар чиглэл баримтлах вэ? мөн зээлийн хүүг бууруулах чиглэлд хийж буй ямар ажил байгаа вэ?

2020 онд нүүрс, зэс, алтны үнэ ханш ямар төсөөлөлтэй байгаа вэ?

Нийслэлийн удирдлагаас асуухад ахмадууд түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрхэн хэрэгжих талаар асуугаад байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

ХХААХҮЯ-аас асууя. ЖДҮХС-д төсөвт 47 тэрбум төгрөг тавигдсан. Өнгөрсөн хугацаанд эргэн төлөлт хэр их хуримтлагдсан бэ? 2020 онд хэд төвлөрөх вэ? Журам шинээр батлагдсан гэж танилцуулсан. Энэ журмыг танилцуулна уу? Хэрэгжиж байна уу?

Дархан-Улаанбаатар, Налайхын " чиглэлийн замын ажил ямар түвшинд байна вэ?