2019.05.16

Б.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн өсөлт айлын хаалгаар орохгүй байгаатай санал нэг байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Эдийн засгийн өсөлт айлын хаалгаар орохгүй байгаатай санал нэг байна. Мөн Үндсэн чиглэл, нэгдсэн төсөв зэрэг урт хугацааны хөгжлийн бодлоготойгоо нягт уялдаж байгаа юу?

Нийгэмд буй шударга бустай тэмцэх, итгэ хүлээлт иргэдэд байгаа ч томилогдсон хүмүүс үүнийг хангаж чадаагүй ээ. Хэдийгээр цаг хугацааны асуудал ч тухай хүн ухамсар зарчимтай тулна гэж би бодож явдаг. БСШУС-ын сайд бид нар өнгөрсөн жил БНСУ-д очиж ШУ дээр тулгууралсан хөгжлийг харсан. Тус улс ямар хүнд нөхцлөөс ШУ дээрээ тулгуурлан хэрхэн хөгжсөн шиг Вьетнам улс сайн жишгийг авч хэрэгжүүлсэн. Харин бид юу хийсэн бэ?

УУХҮ-ийн сайд бид нар Бор-Өндөрт очиж уул уурхайн нөхцөл байдал, Хэрлэнгийн усыг татчихсан байгааг харсан. Даланжаргаланруу зам тавихаар шийдсэн. Үүнийг түшиглэн аж үйлдвэрийн парк байгуулах асуудал ярилцсан. Энэ ажил хэрхэн яваа вэ?"