2019.05.15

Ж.Ганбаатар: Дархан болоод Налайхын зам яг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд орох уу?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

2020 онд мөнгөний ямар бодлго барих вэ? Бид одоо нилээн хатуу мөнгөний бодлого барьж байгаа гэж ойлгож байгаа энэ бодлого цаашдаа үргэлжлэх үү?

Дархан болоод Налайхын зам яг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд орох уу? Дарханы зам одоо хүртэл эхлээгүй байна энэ явцын талаар мэдээлэл өгөөч.

Шинэ онгоцны буудал хэзээ ашиглалтанд орох вэ? Солонгосоос нэг компани онгоц нисгэнэ гэсэн яагаад энэ өрсөлдөөн үүсэхгүй байна.

Мөн Дархан Сэлэнгэ хойноос ирж байгаа машинууд заавал Улаанбаатар хотоор дайрахгүй Налайхын зам руу нийлчих боломж байна уу?