2019.05.16

Б.Баттөмөр: Мөнгөний бодлоготой хэрхэн уялдаж байгаа вэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Мөнгөний бодлогын 2019 оны тайлан ирээгүй байна. Мөнгөний бодлоготойгоо хэрхэн уялдаж байгаа вэ? Монголын эдийн засагт өөрчлөлтүүд гарч байгаа. Энэ өөрчлөлтүүд гарах нөхцөл нь Сангийн яамны бодлого гэдэг дээр би санал нэг байдаг.

Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн хөгжлийг 6,6 хувиас бууруулахгүй гэсэн амлалт НҮБ, Дэлхийн өмнө авсан байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ 6 болж буурсан байна. Маш олон зорилт байгаа. Түүнийг биелүүлэхэд тавьж байгаа тоо маань нийцэхгүй байна. Үндэсний мөнгөн тэмдэгтэйгээ хэр уялдаж байгаа вэ?

Ядуурлыг яаж бууруулах вэ хөрсөн доороо 10 их наяд төгрөгийн баялагтай эзэд нь ядуу байна. Энэ орлогын тэгш хувиарлалт хөгжлийн загвар яг ямар байна вэ?