Монгол Улсын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Гишүүд асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батзориг:
Хүнс эрүүл бол хүн эрүүл. Яам энэ дээр онцгой анхаараарай. Бодлого зорилго тодорхой байгаа шүү дээ. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль гээд их хурал батлаад өгчихсөн. Тэрийг яаж хэрэгжүүлэх тал дээр гишүүд асуугаад байна. Хариулчих л даа.
Ажлын байр нэмэгдүүлэх, иргэд аж ахуй нэгжийг орлоготой болгох асуудал дээр Засгийн газар нилээн анхаарсан. Газар тариалангийн бүс нутгаа зарласан. Эрчимжсэн мал аж ахуй үндэсний хөтөлбөрийг саяхан Засгийн газар баталсан. Энэ хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ? үндсэн чиглэл дээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр юм тусгасан уу?
Ноолуур хөтөлбөр гэж баталсан үүний том зорилго бол бид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж байгаа шүү дээ. Өнгөрсөн жил Хөгжлийн банкнаас 180 сая төшгрөг гаргасна энэ нилээн үр дүнтэй болсон. 800 гаран ажлын байр нэмэгдсэн. Энэ дээр ноолуур хөгжлийн сан байгуулна гээд байннаа энэ маань хэр явж байгаа вэ?
Аялал жуулчлал хөгжиж байж ажлын байр бий болно. Онгоцны тийз маш өндөр байгаа. Энийг бууруулах тал дээр юу хийж байгаа вэ? Төрийн бодлого тодорхой байж байж салбарууд хөгжинө.