2019.05.16

Ц.Мөнх-Оргил: Хэд хэдэн чухал асуудлын тоо баримтыг тусгамаар байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Энэ чухал бодлогын баримт бичигт хэд хэдэн тоо нэмж оруулж ирэх хэрэгтэй. Энэ баримт бичиг дотор баахан цэцэрлэг сургууль барина эдийн засгийн хөгжлийн хурд тэд байна гээд тоо тавьчихдаг. Тэгсэн хэрнээ хамгийн чухал хөдөлмөрийн бүтээмж гэсэн тоо алга. Гэтэл хөдөлмөрийн бүтээмж унасан байна. Энийг нэмэгдүүлэхгүй байж эдийн засаг яаж хөгжих вэ?

Өнөөдөр хөдөлмөрийн бүтээмж аль салбарт хэдэн хувьтай байгаа юм хэд болгож нэмэх юм гэдгийг яаралтай нэмж тусгах шаардлагатай.

Ажилгүйдэл 6,9 хувь гээд тоо гаргаад ирсэн байгаа юм. Энийг 6,5с нэмэгдүүлэхгүй гэж орж ирж байна гэтэл үүнээс чухал нэг тоо байгаа. Энэ нь мэргэжилээрээ ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа тоог гаргаж ирмээр байна.

Гэмт хэрэгтэй холбоотой заалтуудаа нэмж оруулмаар байна. Ядаж ийм нэг хэдэн асуудлын тоо баримтыг тодорхой оруулмаар байна. Өрхийн дундаж хөрөнгийн хэмжээ тэрийг яаж нэмэгдүүлэх үү гэдгийг тусгамаар байна.