2019.05.22

Ж.Энхбаяр: Манай үүрэг гүйцэтгэгч нар чадвартай тиймээс техник хэрэгсэл хангалт дээр нь анхаарсан зөв

Монгол УлсынАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Гишүүд асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт бүс нутгийн хөгжлийг дэмжинэ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж  энийгээ хүрэх үр дүн 6 хувь гэсэн байна. Яг өнөөдөр бол вальютын ханш энэ үр дүнд хүрчихээд байна. Ийм ерөнхий юм явмааргүй байна. Эдийн засгийн бүтцийн яг ямар өөрчлөлт хийх юм, Ямар бүс нутгийн хөгжлийг дэмжиж хөрөнгө оруулат хий юм ?

Дархан Сэлэнгийг эдийн засгийн бүс болгоод зарласан энийг залгаад юу хийх юм? Ажилгүйдэл ядуурал бууруулна гэж байна. Яг яаж бууруулах юм. ХНХЯ өөрөө энэ ажилгүйдэл ядуурал бууруулах чадвар байхгүй шүү дээ. Халамж л тараана.

БХЯ НҮБ-ын үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах гээд хүний хөгжил яриад байна. Манай үүрэг гүйцэтгэгч нар бол чадвартай тиймээс техник хэрэгсэл хангалт дээр нь анхаарсан зөв.