2019.05.22

Б.Саранчмэг: Төрөөс Батоникийн цэцэрлэгт хүрээлэнд анхаарал хандуулж, санхүүжилтийг шийдэх хэрэгтэй

Монгол Улсын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Гишүүд асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Батоникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авч сэргээх цаг нь болсон. 34,5 га байсан олон улсад бүртгэгдсэн энэ цэцэрлэгт хүрээлэн маань 10 хэдэн  га нь сургууль болоод 20 хэдэн га болсон.

Мөн 300 гаруй ховор ургамалууд таригдсан байгаа ч үнэхээр зогсонги байдалд орчихсон. Долоон ажилтантай байна. Энэ хүрээлэнг иргэдээ очдог сургалтын чиглэлээр иргэд рүү ойртуулах хэрэгтэй. Улсааса санхүүждэг энэ байгууллагад төрөөс сэргээх үр дүнтэй болгох дээр санхүүжүүлээд явах ёстой.

Өвлийн хүлэмжийг 2020 оны төсөвт суулгах санал байна