2022.05.05

Ц.Идэрбат: Давхардуулсан шийтгэл оногдуулахгүй сануулдаг байх заалт тусгаж байгааг дэмжиж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Энэ хуулийг дэмжиж байгаа. Сануулах, шийтгэхгүй байх гэх мэт зохицуулалтыг дэмжиж байна.Хөдөө орон нутагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгддэг, гэтэл малаа оруулчихдаг. Мөн гахай маллаж байгаа хүмүүстэй холбоотой зөрчил их гардаг. Эргэн тойрныхоо айлд маш хүндрэлтэй. Хар иуцлага ногдуулах зүйл байхгүй учраас төр, иргэн хоёрын хооронд үл ойлголцол гардаг. Үүн дээр ямар зохицуулалт хийж байна вэ. Одоогийн хууль хэрэгжихгүй байна. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг яаж зохицуулах вэ? Дүйцүүлнэ гэсэн заалт хэрэгждэггүй. Иймд техник, хэрэгслийн хураана гэсэн зоригтой заалт оруулаарай.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn