2022.05.05
С.Чинзориг: Нэг төрлийн зөрчилд олон хариуцлага давхар оногдуулж байгааг хэрхэн шийдвэрлэх вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Энэ хуульд эрүүгийн хууль хүлээлгэхээргүй бол гэсэн зүйл бий. үүнийг тайлбарлаарай. Мөн нэг төрлийн зөрчил дээр хэд хэдэн хариуцлага ногдуулдаг энэ шинэчилсэн найруулга дээр өөрчлөгдсөн үү. Түүнчлэн торгох шийтгэлээ хугацаанд нь төлөөгүй бол төрөөс үзүүлэх үйлчилгээг хязгаарлана гэж байна.Үндсэн хуулиар олгосон эрхийн ингэж зөрчиж болохгүй. Саатуулагдсан хугацааг шийтгэл ногдуулах хугацаанд оруулна гэсэн байна. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Мөн онооны бүртгэлийг тодорхой болгох ёстой. Түүнчлэн цахим орчинд мөрийтэй тоглоом тоглох зүйл их бий. үүнийг ямар хуулиар зохицуулж байна. Бас тээврийн хэрэгсэл барьж байгаа хүмүүс зөрчил гаргахад нэг төрлийн зөрчил дээр хэд хэдэн шийтгэл ногдуулаад байна. Торгох шийтгэлийг бас тодорхой болгомоор байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
С.Чинзориг: Тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилтэй холбоотой олон төрлийн шийтгэл давхардуулж оногдуулж байгааг анхаарч ажиллах хэрэгтэй
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn