УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.28

О.Баасанхүү: Эрүүгийн хэргийг захиргааны зөрчил болгож байгааг эсэргүүцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал дэвшүүлсэн юм. 

О.БААСАНХҮҮ: ХАР ТАМХИТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭХ БИДНИЙ ЗОРИЛТ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?

Захиргааны шийтгэлийг давхардуулан ногдуулах гэдэг өөрөө их ойлгомжгүй зүйл байна. Мөнгөө төлөхгүй бол барвчилна гэсэн байна. Үүний ород албадан мөнгийг нь гаргуулна гэсэн үг байж болно. Баривчлах шийтгэлийг мөнгөөр торгож болно гэж оруулсан байна. Энэ нь ядуу хүн барвчлагдана, баян нь баривчлагдахгүй болчихоод байна. Захиргааны шийтгэл гэж байгаа бол захиргааны  хэм хэмжээ зөрчсөн байх ёстой.  Түүнээс биш эрүүгийн шинжтэй зүйлийг хүчээр оруулах ёсгүй.

Миний бодлоор гэр орондоо архидан согтуурсан, автомашин согтуугаар жолоодсон хүмүүсийг түр саатуулсанаар тодорхой шийтгэл ногдуулж байгаа болохоос биш гэмт хэрэг дахин үйлдхээс нь урьдчилан сэргийлсэн хэрэг биш.  Эрүүгийн хэрэг бол дахин гэмт хэрэг хийж болзошгүй учраас хатуу хариуцлага ногдуулах хууль. 300 мянга хүрээгүй бол хулгай хийж болно гэдгийг баталгаажуулсан мөртлөө захиргааны хэргэгт 2 дахин шийтгэл ногдуулахыг яагаад зөвшөөрөөд байгаа юм бэ? Төлбөрөө төлөхгүй бол албадан хөдөлмөр биелүүлж болно шүү дээ. Түүнээс биш шууд эрхийг нь хасаад, хорьж цагдаж болохгүй. 

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, худалдах, хадгалах хэргүүд бүгд эрүүгийн гэмт хэрэг байсан. Одоо бол мансууруулах бодис хэрэглэсэн бол зөрчил болоод явж байна. Хар тамхитай тууштай тэмцэх зорилт юу болж байна вэ? Арай ч захиргааны зөрчил маягаар явж болохгүй. Согтууруулах ундааг хориглосон газар хэрэглэсэн байна. Хориглосон газраа юу гэж тодорхойлж байна вэ? Танхай, хулгай, автомашины осол бол эрүүгийн гэмт хэрэг. Гэтэл тэднийг зөрчил гээд хөнгөрүүлснийг эсэргүүцхээр үгүйсгээд байх юм. Жишээлбэл, гэр бүлийн хүчирхийлэл өөрөө гэмт хэрэг шүү дээ. Гэтэл зүгээр л захиргааны зөрчил гэж оруулсныг ойлгохгүй байна.