2016.08.31
Д.Сарангэрэл: 400-500 хорих ял эдэлж буй хүмүүсийн асуудал ярьж байна шүү дээ
Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр холбогдох байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулсны дараа гишүүд үг хэлж, асуулт асууж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
"Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудыг хойшлууллаа гэхэд дараа оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэх боломж байгаа юу? Болж өгвөл оны эхэн болгож, хуулийн шуурхай хэрэгжилтийг хангах шаардлагатай" гэж хэлээд энд 400-500 хорих ял эдэлж буй хүмүүсийн асуудал яригдаж байгааг дурдлаа.
Байнгын хорооны хуралдаанаар өөрчлөхөөр тусгасан хугацааг урагшлуулах тухай санал гараагүй. Нэр бүхий таван хууль буцаж байгаа тухайд бол дахин өргөн барих, хэлэлцүүлэх эрх нь Засгийн газарт нээлттэй байгаа гэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд асуултад хариуллаа.