2022.05.05

Ц.Туваан: Малын хөлийн татвараа төлсөн л бол тайлан гэдэг давхар ажлыг заавал хийх шаардлагатай юу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Энэ хууль хөдөө орон нутгийн иргэд сөрөг мэдээлэлтэй байна. Зөрчлийн тухай хуулиар торгууль их ногдуулж байна гэж. Торгуулийн мөнгөн төлбөр бас өндөр байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдал дээр зарим иргэд төлбөрөө төлдөг, зарим нь төлдөггүй. Орон нутгийн иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж хаагдаж байна гэсэн гомдолтой байна. Энэ хуулийг сануулах байдлаар зөөлрүүлж орж ирж байгааг дэмжиж байна. Иргэдээс зам дээр хэмжилт хийж торгож байна. цагдаа нар нууц газар зогсож байгаад хэмжилт хийдэг. Иргэдээс малын хөлийн татвартай холбоотойй тайлан хийдэггүй баймаар байна гэсэн гомдол гаргаж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Тэтгэврийн зээлийг харилцан адилгүй хугацаатай олгож байгааг нэгтгэж цэгцлэх үү

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn