2022.05.05

Н.Энхболд: Хуулийн судалгаанд анхаарч, хүний эрхийн салбарт тодорхой ахиц гаргаж ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

Энэ хуулийг гарснаас хойш нийгэмд иргэдээс эерэг сөрөг олон санал гарч байна. Энэ хуульд засах зүйл байгаа. Угаасаа соёлын төлөвшилтийн асуудал хууль зөрчихгүй байх ёстой. Шинээр гарч байгаа хууль иргэдийг соён гэгээрүүлэх ажил орсон. Зарим заалтыг зөөлрүүлж оруулж ирсэн. Судлаач, хуульчид, иргэний байгууллагынхан судалгаа гаргасан, үүнээс авч ашиглах зүйлээ харах хэрэгтэй. Судлах хэрэгтэй, тэгээд зөв зохицуулалт оруулах ёстой. Аливаа хуульд алдаа зөрчил бий. Иймд судалгааны дагуу хууль дээр сайн ажиллах ёстой. Ялангуяа хүний эрхийг хэрхэн яаж зөрчиж болзошгүй заалт байна,үү н дээр шаардлагатай бол зарчмын зөрүүтэй санал гаргаад явна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn