2021.10.21

Ж.Ганбаатар: Эдийн засгийн хөгжлийн яамны чиг үүргийг улсын хөгжилд нааштай байхаар тусгасах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Яам байгуулна гэдэг нь сайн. Харин яамны чиг үүрэг дээр өнөөдрийн Үндэсний хөгжлийн газрын чиг үүргийг тэр чигт нь өргөн барьсан байна. Үндсэн хуульд заасан болон бусад хуульд заасан хүлээлт байхгүй байна. Эдийн засгийн хөгжлийн яамны чиг үүргийг улсын хөгжилд нааштай байхаар тусгасах ёстой. 2016 оноос хойш эдийн засгийн урт болон богино хугацааны бодлого байхгүй байна гэж ярьсаар ирсэн. Энэ яам бидний хүлээж байгаа ажлыг хийж чадахгүй харагдаж байна. Иймд яамны ажил маш тодорхой эдийн засгийн урт болон богино хугацааны төлөвлөгөөг гаргах, эдийн засгаа үр өгөөжтэй болгох, яам хоорондын хамтын ажиллагааг сайн харж шийдэх хэрэгтэй. Өмнөх алдаагаа давтахгүй байх тал дээр анхаарах ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn