2021.10.20

Ж.Ганбаатар: Агентлагийн түвшинд үйл ажиллагаа явуулах яам байгуулах нь бэлгэдлийн чанартай үйл явдал юм

ТББХ-ны өнөөдрийн \2021.10.20\ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Эдийн засгийн хөгжлийн яамыг Монгол Улсын хөгжлийн асуудлыг авч үзэн яам байгуулах ёстой гэж 2016 оноос эхлэн ярьсан. Шинэ яам салбар хоорондын бодлогын нэгдмэл байдлыг хангах, нэгдмэл бодлогыг орон нутаг бүсийн бүх төвшинд хүргэж хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн асуудлыг урт дунд хугацаанд хэрэгжүүлэх гэсэн 3 зүйлд төвлөрч ажиллах ёстой. 

Өнөөдрийн өргөн барьсан хуулиар дээрх асуудал дутуу байна. Агентлагийн асуудлыг яам байгуулж буй хэлбэрээр оруулсан. Цаашдаа хэлэлцүүлгийн хүрээнд засах боломжтой гэж байна. Ядаж яам байгуулах гэж оруулж ирж байгаад сайшаалтай байна. Өргөн барьж байгаа эрх үүргийн хувьд харахаар бэлгэдлийн шинжтэй. Монгол Улсын хөгжил дэвшилд ахиц гарахгүй мэт.Үүнийг дараагийн төвшинд сайжруулах хэрэгтэй. 

Гадаад харилцааны яамнаас гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг ЭЗХЯ-руу төвлөрүүлэх шаардлагатай. Сангийн яамнаас эдийн засгийн бодлого хөгжлийн санхүүжилтийг төвлөрүүлэх ёстой. ХХААЯ-наас хөнгөн,хүнд үйлдвэр, ЖДҮ-ийн газар , үндэсний хөгжлийн газар,төрийн худалдан авалт , хөгжлийн банк, төрийн банк нэгтгэж байж бидний хүсээд байгаа яам бий болно. 

Дарханы замын асуудлыг харахад л бодлого төлөвлөлтгүй байгаа нь харагдаж байна. Цогц хэмжээнд харах хэрэгтэй. Хүчтэй болгох талаас нь хараарай.