2021.11.09
Б.Баярсайхан: Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд цахим орчинд хүүхдийн эрх хамгаалах бодлого зохицуулалт оруулах ёстой
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
"Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Цахим орчинд хүний хувийн мэдээллийг хамгаалах бодлого зохицуулалт гэсэнд Хүний эрх, хүүхдийн эрх хамгаалах бодлого зохицуулалт гэж оруулж өгөөч ээ гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Учир нь хүүхдүүд 4 наснаасаа л гар утас ашиглаж байна. Цахим гадуурхлаас болж нас баруж байгаа хүүхдийн тоо4 жилийн дотор 100 гарчихсан. Амиа хорлолт, цахим гадуурхалаас үүдэлтэй байдал ЕБС-д маш их байна. Ийм яамтай болж байгаа л бол хувийн мэдээлэл, хүний эрхийн асуудал өөр өөр тул, хүний эрх, хүүхдийн эрх хамгаалах бодлого зохицуулалтын асуудлыг нэмж өгнө үү? Гишүүд уг саналыг дэмжиж өгнө үү."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn