2020.07.06

Д.Ганбат: Шинэ бүтэц бий болсноор ядуурлаас гарч чадах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.

Ард түмэн арай өөр зүйлийг хүлээж байсан. Байдал хүнд байна. Цаашдаа ямар байхыг хэн ч мэдэхгүй. Нэг яам нэмнэ гэдэг дарга нар л нэмэгдэнэ. Төрийн мөнгө гэж байхгүй. Ард түмний мөнгө л байгаа. Яамдууд ажиллаж болсоор ирсэн. Үргэлжлүүлээд ажиллаж болох байсан. Ингэж ажилласнаар хичнээн хүн ядуурлаас гарах вэ? Энэ бүтэц үүнийг шийдэж байгаа юу? Өнгөрсөн үеэсээ суралцах хэрэгтэй.