2016.07.21

ЖДҮ-ийн агентлагийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Оруулж ирсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор санал хураалт явагдаж байна. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “ЖДҮ-ийн агентлагийн асуудлаар би байнгын хороон дээр ч байр сууриа илэрхийлсэн.

2008-2012 онд ЖДҮ-ийн агентлагтай байсан. Ажлын байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ? ЖДҮ-ийн агентлаг гэдгээр шийдэх гэж байна уу эсвэл өөр хэлбэрээр шийдвэрлэх үү?  гэдгийг тодрууллаа.