2021.10.21

Э.Бат-Амгалан: Шинээр яам байгуулагдаж байгаа энэ үед маш нухацтай зөв шийдэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: 

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ яамны бүтэц дээр асуух 2 асуулт байна. Нэгдүгээрт концесс буюу Төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яаманд яагаад үлдээгээгүй вэ? ЗГХЭГ-ын доор Төрийн худалдан авах ажиллагааны газарт үлдээгээд явчихваа. Хоёр яамны дунд үлдэх боломжтой.

Хоёрт гадаад худалдааны бодлогыг эдийн засгийн хөгжлийн сайдад үлдээх зарчим яагаад алдагдаад явсан бэ? Шинээр яам байгуулагдаж байгаа энэ үед маш нухацтай зөв шийдэж явбал бодлого зөв гарна гэж харж байна.      

Түүний асуултад ЗГХЭГ-ын сайд Ц.Нямдорж хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn