2020.07.06

Ш.Адьшаа: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай нийцэхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

3асгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэй нийт 17 гишүүн ажиллуулах, бүтцийн хувьд Засгийн газрыг 14 яамтай ажиллуулахаар төслүүдийг боловсруулсан байна.


Ш.Адьшаа: Хоёр сарын өмнө МУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийг УИХ бталсан. Гэвч хоёр сарын дараа энэ хуулийнхаа эсрэг зүйлийг оруулж ирж байна. Монголын баялагыг сайн байлгахын төлөө олон зүйлийг боддог. Тэгэхдээ соёлын яамнаас илүү хөгжлийн бодлогын асуудал хамгийн чухал байгаа цаг үе.