2016.07.21
Засгийн газар 13 яамтайгаар байгуулагдана
УИХ-ын үдээс хойшхи нэгдсэн хуралдаан хуралдаж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Ингэснээр Засгийн газар цаашид 13 яам, 16 сайдтайгаар ажиллах юм.
Үүнд:
- Монгол Улсын Ерөнхий сайд;
- Монгол Улсын Шадар сайд;
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
- Гадаад харилцааны сайд;
- Сангийн сайд;
- Хууль зүй, дотоод хэргийн сайд;
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
- Батлан хамгаалахын сайд;
- Барилга, хот байгуулалтын сайд;
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
- Зам, тээврийн сайд;
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
- Эрчим хүчний сайд;
- Эрүүл мэндийн сайд.
Харин сайд нарын нэрсийг МАН-ын УЗ-ийн хурлаар хэлэлцэж тодруулаад Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараагаар УИХ-д өргөн мэдүүлэх аж.
Ийнхүү өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан өндөрлөлөө.