Б.Жаргалмаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ нэвтрүүлэх заалт оруулах боломжтой юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асуулаа:
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүн амын тодорхой хувийг эзэлж байгаа энэ цаг мөчид банкны үйлчилгээгээ тэдгээр хүмүүст хүртээмжтэй байх зайлшгүй шаардлага байгаа. Харааны бэрхшээлтэй иргэд гарын үсэг зурахдаа нэрийн баталгаажсан данс хэрэглэж байгаа. Гэтэл банк баталгаажсан дартсыг ашиглуулахгүй заавал өөрийн биеэр ир гэсэн маш олон асуудал үүсдэг.
Нөгөөтэйгүүр хэдийгээр шинэ технологи ашиглаж Mobile банк, цахим банк, АТМ машин, пост машин гээд цахимжиж янз бүрийн зүйл ашиглаж байгаа хэдий ч энэ бүхэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг чухалчилж оруулж өгөхгүй бол тэдэнд том хүндрэл үүсдэг. Банкны тухай хуулийн 3.1.9 дэх заалтын дараа 3.1.10 гэж нэмээд банкны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хүргэх гэж банкны барилга байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан оролцох боломжийг нээхийн тулд хүртээмжтэй байлгах гэсэн тодорхой зүйл заалтыг нэмж өгөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй бие даан ашиглах боломжтой шаардлагатай туслах үйлчилгээгээр хангах.
11.2-р заалт дээр харааны бэрхшээлтэй харилцагчийн гарын үсгийн баталгаажсан дардас бүхий энэ зүйл заалтын нэр томьёоллыг нэмж өгөх.
16.1.5 дахь заалтын дараа 16.1.6 дээр банканд хөгжлийн бэрхшээлтэй хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх журмыг баталж хэрэгжүүлэх бөгөөд тухайн журамд хөгжлийн бэрхшээлтэй харилцагчийн онцлог, ялгаатай байдлыг хүндэтгэн гарын үсгийн дартасыг хүлээн зөвшөөрөх. Цахим болон цахим бус хэлбэрээр нийтэд хүргэж байгаа банкны бүх төрлийн үйлчилгээ,төхөөрөмжинд хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд нийцсэн, бие даан ашиглах боломжтой байх, хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар банкны аливаа үйлчилгээ тэр дундаа зээлийн үйлчилгээг зээлийн үйлчилгээг үзүүлэхээс татгалзахыг хориглох тухай тусгай заалт оруулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байгаа юм.
Энэ зүйл заалтуудыг тусгаж өгөхийг Ажлын хэсэг болон байнгын хороонд хүргүүлж байна.