2018.01.11

Д.Эрдэнэбат: Банкинд байршуулах нөөцийн хувийг бууруулах боломж байна уу?

Өнөөдөр /2017.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Д.Эрдэнэбат гишүүний асуултанд Монгол банкны дэд ерөнхийлөгч болоод УИХ-ын гишүүн Б.Жавхлан нар хариулт өглөө. 

Нэлээдгүй ярилцлаа, ажлын хэсгийн хүрээнд нэлээн ажилласан байх гэж найдаж байна. Энд гадна дотны нөлөө орсон зүйл байхгүй байх. Би банкныханд банкны гүйлгээний тал дээр нухацтай ажилласанд нь талархаж байгаа. Хамгийн гол нь энэ хуулийн нэг гол зүйл нь юу харагдаж байгаа вэ гэхээр банкны хяналт шалгалтыг өргөн хүрээнд болголоо. Энэ дээр надад хоёр асуулт байсан түүнийгээ асууя гэж бодлоо.

Нэг дэх нь Хувьцаа эзэмшигчдийн эрхтэй холбоотой асуудал дээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид төлөөлөн удирдах зөвлөлд орж чадахгүй болсон боломжийг төлөөлөн удирдах зөвлөлийн шалгуур гэдэг дээр оруулсан байснаа эргүүлж харж зассан уу?

Хэрвээ засаагүй байгаа бол төлөөлөн удирдах зөвлөлийнхөө хуулинд байгаа 32ийн 2дахь Төлөөлөн удирдах зөвлөлд банкны хувьцаа эзэмшигч орж болно гэсэн заалттайгаа зөрчилдөөд байгаа юм.

Миний хэлэх гэсэн санаа юу гэхээр яагаад хөрөнгө оруулагч нь өөрөө төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагад нь орж чадахараагүй өндөр шалгуур тавьж байгаа юм бэ? гэдэгт тодорхой хариулт аваагүй.

 Энэ дээр надад ажлын хэсэг хариулт өгөөрэй.

Дараагийн асуулт бол энэ хууль хэрэгжсэний дараа зээлийн хүү өсөхөд нөлөөлөөд байгаа хэд хэдэн хүчин зүйл байгааг дурдвал Монгол банк болон банкнуудын харилцааг зохицуулж байгаа дүрэм журмууд. Энэ дүрмүүд дээр элдэв төлбөр хураамж нэмэхээр иргэдэд очих зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл өснө. Аль эсвэл энэ хууль гарснаараа төв банкныхаа хуультай уялдаад зээлийн хүүг бууруулах нөхцөл боломж гарч байна уу? Гэдэг дээр тооцоолол байвал надад хэлж өгөөч.

Хоёр дахь нөлөөлж байгаа зүйл бол заавал банканд байлгах нөөцийн тухай асуудал.Дэлхийн жишиг нь 8 хувь байдаг бол манай улс 12 хувьтай байдаг юм байна. Энийг бууруулах талаар тодорхой хийгдэж байгаа үйл ажиллагаа байна уу, үгүй юу? Энийг бууруулахад ямар зүйл бидэнд садаа болдог юм бэ? Хэрвээ бид нар энэ 12 хувийг дэлхийн жишигт ойртуулья гээд 8, 9 хувь уруу бууруулбал иргэдэд очиж байгаа зээлийн хүү тодорхой 1, 2 хувиар буурах боломж бий юу?  

Гэдэг дээр хариулт авмаар байна. Хэрвээ энэ банкны үйл ажиллагаа сайжирвал иргэн надад ямар хөнгөлөлт дэвшил үүсэж байна гэдгийг иргэд голчлон асуух байх.

Дараагийн асуудал бол зээлийн хүүг бууруулах нэг хүчин зүйл бол банк хоорондын зөөлөн дэд бүтцийг идэвхжүүлэх асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгдсэн тооцоонд ордог олон олон салбарын элдэв төлбөр тооцоог нэгдсэн журмаар хийхэд өртөг зардал их хэмжээгээр буурдаг. Ингээд бичиг цаасны ажил хялбаршсан болохоор татвар хураамж нь дагаад буурдаг. Энэ чиглэлийн дагуу хийгдэх зүйлс шинэчлэгдэж өөрчлөгдөх үү?  Гэсэн хэдэн тодорхой асуултыг асууж байна.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Лхагвасүрэн: Хууль дээр бол хувьцаа эзэмшигчтэй холбоотой хоёр заалт байдаг. Нэг нь бол хувь нийлүүлэгчдийн хурал. Тухайн хуралд бол хувьцаа эзэмшигчид бүгд ордог. Банкны өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөдөг Төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Тухайн зөвлөлд хууль ба эдийн засгийн талын мэдлэг сайтай хүмүүс байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Компанийн тухай хуулиар бол ТУЗ-ийн гишүүний 3-ы нэг гишүүн нь хараат бус байна тэр дундаа бүр хувь нийлүүлэгч биш хүн байна гэх мэт заалтууд ороод ирсэн байгаа. Тэр утгаараа бид ТУЗ-ын гишүүн байх шаардлагыг жоохон өндөрсгөж оруулж ирсэн байгаа.

Дараагийнх нь асуулт нь зээлийн хүүтэй холбоотой юм байна. Зээлийн хүүг бууруулах тал дээр Монгол банк нь дээр стратегийн хэсэг бүрдээд ажиллаж байгаа. Ямар шаардлагаар хэр хэмжээтэй буурах талаар судалж байгаа. Стратегиа  боловсруулсныхаа дараа таньд нарийн тооцоо судалгааг гаргаж өгч болно. Заавал байлгах нөөцтэй холбоотой асуулт асуусан. Өнөөдрийн байдлаар 12 хувь байгаа заавал байлгах нөөц гэдэг нь мөнгөний бодлогын арга хэрэгсэл гэж явдаг.

Бид төв банкны тухай хууль дээр макро зохистой бодлогын арга хэрэгслийг ашиглана гэж оруулж ирсэн. Энэ хүрээндээ санхүүгийн зохистой бодлого болон мөнгөний бодлогыг уялдуулах бодлого явж байгаа.

Энэ хүрээндээ заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах талын боломж нь бүрдэж байгаа. Хамгийн сүүлийн дэд бүтэцтэй холбоотой асуудлын хувьд Монгол банк өнгөрсөн жил үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг өргөн барьж тухайн хууль манай энэ оны 1 сарын 1нээс мөрдөгдөж байгаа. Энэ хүрээндээ төлбөр тооцоотой холбоотой нэгдсэн системийг бий болгож байгаа. Төлбөр тооцоо буурах олон боломжууд гарч ирсэн.

Б. Жавхлан: Би нэмж хариулъя. Энэ асуудлын буруу зөрүү ойлголтоос болоод банканд хөрөнгө оруулах гэж байгаа шинэ хөрөнгө оруулагчид үргэчихвий гэж болгоомжлох үүднээс би нэмж хариулъя.

Хэрвээ банкнаас өөр аж ахуй нэгжид хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа хөрөнгө оруулагч бол тухайн аж ахуй нэгж дотор нэгнээ үл хүндэтгэсэн байдал бий болж болно.

Банкинд байгаа 10 төгрөгийн 9 төгрөг нь ард иргэдийх.

Тэгэхээр компанийн тухай хуулиар бол хувь нийлүүлэгчдийн хурал гэдэг бол удирдах дээд байгууллага байдаг. Хэрвээ банк, санхүүгийн мэргэжилтэй хувь нийлүүлэгч байх юм бол Төлөөлөн удирдах зөвлөлд ороод ажиллаж болно. Хувь нийлүүлэгч бол нэг настай өв залгамжлагч ч байж болно. Заавал байлгах нөөцийн хувьд бодлогын хүүгийн нөгөө хэрэгсэл байгаа юм. Хэрвээ бид заавал байлгах нөөцөө буулгая гэх юм бол өнөөгийн макро орчинд бол бодлогын хүүгээ нэмэх шаардлага гарч ирж байгаа юм. Заавал байлгах нөөц анх 15 аас эхэлж байсан бол нэлээд урт хугацаанд аажим аажмаар буусаар өнөөдрийнхөө төвшинд ирсэн байна. Цаашид эдийн засаг тогтворжоод, төлбөрийн тэнцэл маань сайжраад ирэх юм бол бодлогын хүүг ч тэр заавал байлгах нөөцөө ч тэр бууруулаад эдийн засгаа дэмжих ийм орчин бүрдэнэ гэж би найдаж байгаа.