2018.01.18

О.Баасанхүү: Над руу битгий дайр, би ард түмний төлөө ярьж байна

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: Өмнө нь Шуудан банкийг Хадгаламж банкинд нийлүүлж өөрийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн нэр зүүгээд, Эрдэнэтийн мөнгийн барьцаалж, хөрөнгөө баталгаажуулах нэрээр 120 сая доллар дүрмийн сангийн хэмжээ нэмэгдүүлсэн. Үүнээс болоод банк ч дампуурсан, Эрдэнэт ч дампуурсан.  “5 хувиа нэмэгдүүлэхийн тулд” гэж байгаа нь зохиомол хөрөнгийг бий болгох вий гэж санаа зовж байна. Иргэдийн хадгаламжинд байгаа хөрөнгийг банкны өөрийн хөрөнгө гэж үзэхгүй.

Зээл өгч байгаа бол зээлийн хүү гэж ярихаас өөр аргагүй. Хүү буулгаж, зээлийг тэглэнэ гэж МАН, АН хоёр ярьсан. Би түүнийг нь нэхэж ярьж байна. Өөрийн хөрөнгийн 5 хувиар зээл өгье гэж яриад байна. Банк бол аль болох давхар аж ахуйн нэгж эрхэлж болохгүй болсон. Тиймээс аль болох олон зээл өгч, зээлийн хүүгээр эргэлтээ олох ёстой.

Татвар бол өнөөдөр ярих ёстой сэдэв мөн.

Ярихгүй байх арга байхгүй. Өлсгөлөн зарлах хэмжээнд очиж, Засгийн газрыг огцруулан гэж яриад байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар 2 удаа ажилласан хүн энэ асуудлаар одоо л дугарч байгаад харамсаж байна. Өнөөдрийг хүртэл чуулгандаа суудаггүй хүмүүс гэнэт орж ирж суусан байна. Өргөдлийн байнгын хороон дээр нэг ч хэлэлцүүлэг хийхгүй байна.

Би байнгын хорооны дарга хийж байсан учраас мэднэ. 10 мянган хүний өргөдлийг нэмж өгөхөөр нийт 19 мянган хүний өргөдөл болж байна. Түүнээс 10 хувь нь өлсгөлөн зарлана шүү. Над руу битгий дайр. Би ард түмний төлөө ярьж байна. Өргөдлийн байнгын хороо ажлаа хий. Асар олон өргөдлүүд дарагдаж байна. Хүмүүс гомдоллож байна. Намайг өргөдлийн байнгын хорооны дарга гэж андуурч өргөдөл өгч байна.