Г.Амартүвшин: Бизнесийн нууцын хамгаалалтыг анхаарах ёстой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
“Банкны тухай хууль бол намрын чуулганы хугацаанд хэлэлцэн, батлах маш чухал хуулиудын нэг юм. Б.Энхбаяр гишүүнтэй бид ярилцаад хуулийн нэр томъёон дээр маш анхааралтай ажиллах ёстой. Яагаад гэхээр 20%-иар хувьцаа эзэмших эрхийг хязгаарлах гэж байна. Үүний цаана хувьцаа эзэмших олон аргууд бий. Гадаадад байгуулсан ямар нэг сангаар дамжуулаад 20%-ийг эзэмших эрх нь нээлттэй тиймээс үнийг анхаарах ёстой. Мөн нэгдмэл сонирхолтой этгээд гэсэн нь их буруу ойлголт бий болгох эрсдэлтэй юм.
Жишээ нь 1072 хувьцааг иргэн бүр эзэмшиж байна. тэгэхээр Монголчууд бүгд нэгдмэл сонирхолтой этгээдүүд болж байна. Тиймээс энэ нэр томъёог анхаарч тогтоох ёстой. Түүнчлэн ТУЗ гэж байдаг. Хувьцаа эзэмшигчид банкны хувьд чухал ч хувьцаа эзэмшигчид ТУЗ-өөрөө дамжиж банкны өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлдөг. Жишээлбэл, том хэмжээний зээлийг удирдлагын зээлийн хороо бус ТУЗ-ийн дэргэдэх зээлийн хороогоор шийддэг. Тэгэхлээр зээл хүсэгч компанийн хувийн мэдээлэл, бизнесийн нууц зэрэг асуудал хамгаалагдахгүй байх эрсдэл байдаг.
Банкны хувьцаа эзэмшигчид хувийн бзнес рүү далд утгаар халдах боломж үүсдэг. Үүнийг анхаарах ёстой. Хараат бус гишүүн гэж бий. Үүнийг хууль талаас нь тодорхой болгон томъёолох ёстой юм байна. хараат бус гэсэн нэрээр хувьцаа эзэмшигчийн нөлөөнд байдаг этгээд орж ирээд шийдвэр гаргалтад нөлөөлөх эрсдэл бий.”
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.01.16
2024.01.11
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
Экспертийн байр суурь
АН-ын бүлгийн хуралдаан