Б.Бат-Эрдэнэ: Монголд зээлтэй холбогдолгүй хүн алга
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийг үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрээр: Хараат болон охин компаний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуулиар хасч байгаа. Нөгөө талдаа Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хоёроос зөвшөөрөл аваад явах эрхийг нь нээх боломж байгаа юу?
Хууль гэдэг бол нарийн зүйл.
Нэг үг, үсэг, цэг, таслалаар өөрсдийнхөө эрх, ашиг сонирхлыг хамгаалсан зүйл дунд нь шургуулаад байдаг мэх бий.
Тийм зүйл байхгүй юу?
Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтгах актив, хөрөнгө баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн дүнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй гэж заасан байна.
Ерөнхийдөө энэ хуулийг үзээд байхад Хөрөнгө оруулалтын банкны хуулийг тусад нь оруулна, гэхдээ эрхлэх үйл ажиллагаатай холбоотой зүйлийг банкны хуулиар арилжааны банкууд эрхлэхээр болж байна.
Тухайлбал 2-р бүлгийн 6-р зүйлд үнэт цаасны зах зээлд эрхлэх үйл ажиллагааны жагсаалтууд хэвээрээ байх жишээтэй. Үүнийгээ зохицуулах хэрэгтэй. Манай арилжааны банкууд томоохон хөрөнгө оруулалт хийх ямар ч боломж байхгүй.
Хадгаламж аваад, нөгөө талдаа маш олон зээл өгч байна. Энэ зээлийн барьцаанд монголыг унагаж байна. Зээлтэй холбогдолгүй хүн гэж байхгүй байх шиг байна. Өр зээлийн дарамтаас гарах асуудал дээр тодорхой арга хэмжээ авч чадахгүй, томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна.
Оюутолгойн мөнгийг монголоор оруулж чадахгүй байгаа учраас Хонг-Конгийн “HSPC” хэмээх дэлхий хэрсэн Английн том банкаар дамжуулж байна. Тэр дандсанд Оюутолгойн ерөнхий нягтлан бодох, монгол ажилтнууд нь ямар ч оролцоо байдаггүй.
Тиймээс банкны суурь хуулиадыг өөрчилсөнтэй холбоотойгоор томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх, иргэддээ банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, түүний эцсийн дүнд хүүг бууруулах асуудал бидний зорилт болоод байна.
Энэ оруулж ирж байгаа заалтаар банкны томоохон хувьцаа эзэмшигч, удирдлагын бүрлдэхүүнд байгаа хүмүүсийн дураараа дургидагийг хязгаарлаж өгнө гэж ойлгож байна.