2018.01.18

Д.Тэрбишдагва: Хүн бүр ажилтай, орлоготой бол зээлийн хүүг бууруулахад нөлөөлнө

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва зээлийн хүүг бууруулах нь ганц Монголбанкны ажил биш, хүн бүр ажилтай, орлоготой болохоос эхлээд шат дараалалтай авч хэрэгжүүлэх ажил байна гэсэн байр суурьтай байлаа.

Зээлийн хүүг буруулахад хүн бүр ажилтай, орлоготой болох хэрэгтэй. Энэ асуудал ганц Монголбанкны асуудал биш.  Засгийн газартай хамтарч иргэдийг ажилтай орлоготой болоход анхаарах асуудал. Манайхан бүгдээрээ зээл авч байна. Хуримтлалгүй байна. Хадгаламж эзэмшигчид  нэмэгдэж байна уу? 

Дараагийн асуудал хадгаламжийн хүүг бууруулж байж зээлийн хүү буурна. Инфляцын түвшинг бууруулах  шаардлагатай.

Ханшны асуудал Монголбанкны асуудал биш. Засгийн газартайгаа хамтарч хийх ёстой. Цаашдаа ханш, үнийн тогтвортой байдлын талаар нийт хэмжээнд нь харж байгаа юу? 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Та Төвбанкны хуулийг тодруулж байна. Цаашдаа Төвбанкны хууль болон  бусад хууль дээр  валютын бодлогын талаар холбож өгөх хэрэгцээ шаардлага бий.

Монголбанкны төлөөллөөс хадгаламжийн хэмжээний талаар хариулт өгсөн. 2017 оны 12 сарын эцсийн байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 7,8 ихнаяд төгрөг болсон. 2017 оны турш тогтвортой өссөн. Харин 2015,2016 онд хадгаламжийн хэмжээ зогсонги байсан.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга энэ асуудал хуультай холбоогүй . Монголбанкны гол асуудал бол валютын нөөц. Оюутолгойн асуудлыг ярихдаа Монгол банкаар валютын дамжуулж болох уу? нэсэн асуултын Монголбанкны төлөөллөөс асуулаа. Мөн Монголбанкны удирдлагуудад хандаж 3 тэрбумын нөөцөө 6 тэрбум болгохоор хичээж ажиллаарай гэсэн санал хэллээ.

Монголбанкны төлөөллөөс дараах хариултыг өглөө. Өнөөдөр үйлчилж байгаа Төвбанкны тухай хуулиар Монголбанкин дээр ямар нэгэн аж ахуй нэгжийн дансыг байрлуулахыг хориглосон байгаа.  Хэрвээ энэ асуудлыг зөвхөн Оюутолгой гэдгээрээ хууль эрхзүйн хувьд нээгдэж өгөх юм бол боломж нь байгаа.

УИХ-ын гишүүн Д. Тэрбишдавга Монголбанкны удирдлагуудад хандаж 3 тэрбумын нөөцөө 6 тэрбум болгохоор хичээж ажиллаарай гэсэн юм