Ж.Ганбаатар: Сайд нар, УИХ-ын гишүүд уул уурхайн талаар ямар МУНДАГ мэдлэгтэй юм бэ!
Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарны 30-ны 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байх ба АМНАТ-ийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хүчингүй болгосон.
Мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болгожээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар АМНАТ-ийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн байна.
Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийн боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
"Энд хэзээ, хэнээс авах вэ гэдэг нь тодорхой байгаа. Давхардуулах уу? давхардуулахгүй юу гэдэг нь ойлгомжтой байгаа. Давхардуулахгүй гэдгээ энд тусгачихсан байгаа. Надад нэг хэлмээр зүйл байна. ЖДҮ-ийн тухайд хэн ч ярьдаггүй, бас дэмждэггүй. Гэтэл уул уурхайн талаар ямар мундаг, хязгааргүй мэдлэгтэй юм бэ сайд нар, гишүүд. Та бүхэн эдийн засгийг гол цэг болох бизнес эрхлэх асуудал дээр энэ анхаарал, мэдлэгээ зарцуулаач ээ.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27