Б.Дэндэвчулуун: Гадны хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд зохицуулах ёстой
- Нэг талаар хэтэрхий их өндөр зардал хөрөнгө оруулалт шаардсан нь дотоодын компани даахааргүй босго болчихсон. Тиймээс давхардсан гэрээ хэлцлийг багасгах бодлого барих хэрэгтэй. Ер нь ашигт малтмалын хууль нь монгол хүн үр ашиг хүртэхээр , өгөөж нь ард түмэнд тусахаар байх хэрэгтэй
“Монгеофизик” ХХК-ийн ерөнхий захирал Б.Дэндэвчулуунтай ярилцлаа.
"Сүүлийн үед геологийн хөгжил тодорхой хугацаагаар саарч ирсэн. Шинэ засгийн газар геологийн салбарыг өөд нь татах, ажлыг нь эрчимжүүлэх талаар бодлого барина гэж найдаж байна.
Газрын тосны салбар, усны геологи, хүдрийн геологийн асуудлыг нэгтгээд алба байгуулья гэж байгаа нь зөв. Ингээд анхаараад явбал монгол улс цаашдаа хэдэн ч оюутолгой, тавантолгой төрүүлэхийг үгүйсгэхгүй.
Түүнээс гадна газрын тосны салбар их хөгжиж байна. Монгол улс бол олон жилийн турш хараат байдалд явж ирсэн. Өнөөдөр газрын тосны үйлдвэрийг Сайншандад барих гэж байна.
Ашигт малтмалын хуулийг түргэн гаргаасаай гэж бодож байна. Гэхдээ хуулинд хэд хэдэн асуудлууд бий.
Ашигт малтмал асах их хөрөнгө шаарддаг хэрнээ эрсдэл өндөртэй салбар. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд зохицуулах ёстой.
Нэг талаар хэтэрхий их өндөр зардал хөрөнгө оруулалт шаардсан нь дотоодын компани даахааргүй босго болчихсон. Тиймээс давхардсан гэрээ хэлцлийг багасгах бодлого барих хэрэгтэй.
Ер нь ашигт малтмалын хууль нь монгол хүн үр ашиг хүртэхээр , өгөөж нь ард түмэнд тусахаар байх хэрэгтэй".
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27