2019.03.26

Ж.Бат-Эрдэнэ: Аж үйлдвэрлэлээ уул уурхайтайгаа зэрэгцүүлэн өндөр түвшинд тавьмаар байна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өнөөдрийн (2019.03.26) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Монголбанкны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-эрдэнэ асуулт асууж хариулт авлаа.

Уул уурхайн талын алт газрын ховор элемент гэдгээ дээр заагаад хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл гэдгийг болохоор нилээн хоёрдугаар түвшинд тавьсан байна. Уг нь бол уул уурхайтайгаа зэрэгцээд нилээн өндөр түвшинд тавьмаар санагдаж байна. Нэн хөнгөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож ажиллах гэснийг тодруулна уу? Зээл авна гэсэн үг үү?