2013.02.26

Ашигт малтмалын хэлэлцүүлэгт ерөнхийлөгч оролцоно

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл доор Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх томоохон хуулийн төслийн талаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Энэ удаагийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны  Иргэний танхимд 11 цагаас эхэлнэ.

Энэ хуулийн төсөлд стратегийн ордуудын төрийн эзэмших хувийг хэрхэн тогтоох, уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн үр дүнтэй болгох зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно