2018.12.06
Б.Бат-Эрдэнэ: Алт олборлолтоос авч байгаа татвараа нэмэх нь зүйтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Ашигт малтмалын тухай хууль
Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
“Өмнөх парламентын үед энэ татварыг 2,5 болгож баталсан. Үүнээс гадна Урт нэртэй хууль зэрэг хэд хэдэн хууульд өөрчлөлт орсон. Ингээд ямар үр дүн гарсан бэ гэвэл сайн өөрчлөлт гараагүй юм. Харин УУХҮЯ-аас яаж дүгнэж байгаа вэ? Жишээлбэл, Урт нэртэй хуулийн үйлчлэлийн хүрээнд 366 тусгай зөвшөөрөл хамрагдаж байсан бол дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ тоог 133 болж буурсан. Гэхдээ энэ ААН-д нөхөн сэргээлтээ хийх үүрэгтэй хамруулсан ч өнөөдөр хийгдээгүй л байна.
Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгосон. Гэтэл Онон голын эх болон Гутайн даваанд байгаа тусгай зөвшөөрлийг шийдэж өгөөч гэж хүсэлт тавьсан ч бүр их үйл ажиллагаа нь идэвхжээд л байгаа юм. Гэтэл татварын орлого нь бага байна. Ингэхээр алт олборлолтод байгаа хулгай луйврыг нь зогсоож илрүүлж чадахгүй байгаа юм бол татвараа нэмэгдүүлэх ёстой юм биш үү?
Дэлхийн улс оронд уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд байгаль орчин, иргэдэд ямар нөлөөлөлтэй байх вэ гэдэг нь гол шалгуур болдог. Гэтэл манайд эсэргээрээ. Яваандаа Монгол улсын ирээдүй, газрын хэвлийн хүнд байдалд орохоор болоод байна.”
Түүний асуултанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариуллаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27