Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.07) өргөн барилаа.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Байгалийн баялгийг хууль бусаар олборлож, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас газрын эвдрэл ихэсч, орон нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдөх болсон ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин дутмаг, таслан зогсоох, хариуцлага тооцох хяналт хангалтгүй байна.
Иймээс хууль бусаар ашигт малтмал олборлогч буюу бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагааг цэгцлэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээхтэй холбоотой асуудлыг чанартай хийлгэх, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага ногдуулах үндэслэлийг бүрдүүлэх, ял шийтгэлийг чангаруулах үүднээс Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журам баталж хэрэгжүүлснээр бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн боломжтой болжээ.
Харин шинээр боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн тусгасны зэрэгцээ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна” гэсэн зохицуулалт нэмэхээр тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт аливаа хэлбэрийн хүндрэл үүсэхгүй юм байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27