2019.03.26

Ж.Ганбаатар: ААН-ын албан татвар, орлого хоёроос хэдэн хувийг авах вэ?

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өнөөдрийн (2019.03.26) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас  2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Монголбанкны холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж хариулт авлаа.

"Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт хэдэн хувийг төлөх вэ?Орлогоос буюу рояалти нь хэдэн хувь вэ? гэсэн асуултанд ажлын хэсэг хариуллаа".