2019.05.09
Б.Баттөмөр: Уул уурхай салбарын төрийн бодлогоо хэзээ оруулж ирж хэлэлцүүлэх вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Ашигт малтмалын тухай хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Энэ хуульд давхардал арилгах гэх нэрээр өнгөц засвар л хийхгээд байх шиг харагдаж байна. Төрийн бодлого, түүнрүү чиглэсэн өөрчлөлт байна уу?
Өнгөрсөн хугацаанд Монголын төр бодлогогүй явсаар ирсэн. Энэ нь боловсон хүчний мэдлэг чадварын хомсдол, хариуцлага, дээрээ суудлаа олохгүй байсантай холбоотой.
Дэлхий дахинд 1 долларын бүтээгдэхүүн авах гэж байгальдаа 15 долларын хохирол учруулдаг. Тэгвэл манай улсад хохирол ямар байгааг асуухаар хэн ч мэдэхгүй, хариулахгүй байна.
Баялагийн өгөөж ард түмэнд хүртээл байдаггүй. Монголын 1/3 нь ядуу. Ийм их баялагаа зөв менежментээр хуваарилж чаддаггүй. Төрийн бодлогогүй учраас л ийм байгаа юм. Энэ төрийн бодлого хэзээ УИХ-д оруулж ирэх гэж байна вэ?"
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27